Норвегийн нийслэл Осло хотод цахилгаан таксинд зориулсан дэлхийн анхны утасгүй цэнэглэгч системийг байгуулах гэнэ. Ингэснээр тус улс 2023 оны эхэн үе гэхэд дулаан ялгаруулдаг машинуудыг таксины үйлчилгээнээс бүрэн халах ба 2025 он гэхэд шинээр худалдаалагдах бүх машиныг цахилгаан хөдөлгүүртэй болгох юм.

Ингэхдээ цахилгаан такси цэнэглэх системийг Финландын Фортум компанитай хамтран нэвтрүүлэх гэнэ.

Компаний мэдээлснээр цэнэглэх тавцанг газар, цэнэг хүлээн авагчийг таксинд суурилуулах бөгөөд энэ нь машиныг түргэн хугацаанд 75 киловатт хүртэл цэнэглэх боломжтой юм.  

Норвеги улс 5.3 сая хүн амтай учир Засгийн газрын зүгээс дэд бүтэцдээ энэ төрлийн томоохон өөрчлөлт хийхэд дөхөм байх гэнэ. Тус улсад автомашин үйлдвэрлэгч байхгүй тул цахилгаан машин эзэмшигчдийг татвараас чөлөөлөх, үнэгүй зогсоолоор хангах зэрэг арга хэмжээ авсан байна.

Норвеги нь цахилгаан машины хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг бөгөөд өнгөрсөн жил л гэхэд 46143 цахилгаан машин худалдан авчээ.

Эх сурвалж: The Verge, Reuters