Сербийн теннисчин Новак Жокович Австралийн нээлттэй тэмцээний долоо дахь цомоо хүртлээ.

Тэрээр тэмцээний сүүлийн тоглолтоо Испаний теннисчин Рафаэль Надальтай хийж 6-3 6-2 6-3 харьцаатайгаар гурван үе дараалан тэргүүлсэн юм.

Ингэснээр Жокович эрэгтэй ганцаарчилсан төрлийн бүх цагийн үеийн шилдэг тамирчдын жагсаалтад 15 аваргын цомтойгоор гуравдугаар байрт бичигджээ. Харин нэгдүгээрт Швейцарын Рожер Федерер 20 цом, дэд байранд Надаль 17 цомтойгоор удаалж байгаа юм.

Жокович, Надаль нар хамгийн сүүлд 2012 оны Австралийн нээлттэй тэмцээний аваргын төлөө тоглосон бөгөөд Жокович 5–7, 6–4, 6–2, 6–7, 7–5 харьцаатайгаар ялалт байгуулжээ. Уг тоглолт таван цаг 53 минут үргэлжилсэн нь талбайн теннисний түүхэн дэхь хамгийн урт тоглолт болсон юм.

Эх сурвалж: Telegraph, CNN