Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлж, НҮБ-ын хоригийг зөрчиж байна гэж НҮБ-ын Аюулгүйн зөвлөл мэдэгдлээ.

Аюулгүйн зөвлөлийн Баасан гарагт гаргасан мэдэгдэлд Хойд Солонгос хууль бус далайн тээврээр дамжуулан газрын тос оруулж ирэн, Лив, Йемен, Судан луу зэвсэг наймаалж байгаа гэжээ. Үүнээс болж Америк болон олон улсын эдийн засгийн хориг үр дүнгүй болж байгаа гэнэ.

Америкийн ерөнхийлөгч Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар өнгөрсөн зургадугаар сарын 12-нд Сингапурт болсон дээд хэмжээний уулзалтын үеэр цөмийн зэвсэггүйжүүлэх асуудалд хамтран ажиллахаа мэдэгдсэн юм. Гэвч

 Хойд Солонгос шинэ баллистик пуужингийн барьж эхэлсэн талаар НҮБ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ.

Уг мэдэгдэлтэй зэрэгцэн Америкийн төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Сингапурт болсон Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалтын үеэр цөмийн зэвсгийн асуудалд хамтарч ажиллахыг улс орнуудаас хүссэн юм.

Тэрээр хэлэхдээ, “Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүйжүүлэхэд нэлээд хугацаа шаардлагатай. Үүнийг түргэвчлэхийн тулд тус улсад эдийн засгийн шахалт үзүүлэх хэрэгтэй” гэжээ.

Орос олон улсын хоригийг үл харгалзан Хойдоос ажиллах хүч авч байгаа юм. Энэ талаар Помпео, “Орос болон бусад улсууд НҮБ-ын Хойдын эсрэг авч байгаа хориг арга хэмжээнд хамтарч ажиллах хэрэгтэй” гэсэн байна.

Эх сурвалж: CNNBBC