Ихэнх хүн нүдний хараа муудахыг хөгшрөлтөөс үүдсэн жам ёсны зүйл гэж ойлгодог. Гэвч нүдээ илүү урт удаан эрүүл байлгаж, хамгаалах олон арга бий. Тухайлбал, тамхи татахаа болих, комьпютерийн дэлгэцээс хол суух эсвэл зориулалтын нүдний шил зүүх нь тустай. Мөн нүдээ эрүүл байлгаж, өвчлөлөөс сэргийлэхэд уургаар баялаг зарим төрлийн хүнсийг хэрэглэх шаардлагатай юм.

Өндөгний шар 

Өндөгний шаранд цайр агуулагддаг бөгөөд хөгшрөлтөөс үүдэлтэй нүдний эвэрлэг бүрхэвчид толбо үүсэхээс сэргийлнэ. Мөн 65-аас дээш насны хүмүүсийн нүдний хараа муудалтын шалтгааныг удаашруулахад туслах юм. Түүхий өндөг нь чанасан өндөгнөөс илүү лютеин агуулдаг байна.

Бууцай 

Чанасан бууцай, буржгар байцай, манжин гэх мэт навчит ургамал нь нүдний эвэрлэг бүрхэвчид толбо үүсэх, нүдэнд цагаа унах зэрэг нүдний архаг өвчний эрсдэлийг бууруулна.

Загасны мах

Яргай, хар амар, туна, хар хайган загас нь амттайгаас гадна нүдний торлог бүрхэвч болон бүтцийг нүд хуурайших хам шинжээс сэргийлнэ. Ялангуяа хөгшрөлтөөс үүдэлтэй нүдний эвэрлэг бүрхэвчид толбо үүсэхээс сэргийлдэг омега-3 өөхний хүчлээр баялаг юм. Эдгээр загасны 2-4 хэрчим нь нүдний эрүүл мэндийг бүрэн хангаж чадна.

Жимс

Алирс, нэрс жимс нь нүдэнд зориулагдсан хамгийн эрүүл хүнс бөгөөд витамин A, C, E, цайрын өндөр агууламжтай. Цайр нь шөнийн харааг сайжруулна. Витамин А нь нүдний үрэвслээс сэргийлдэг бол витамин С нь нүдний даралтын эсрэг үйлчлэл үзүүлдэг байна. Харин витамин E нүдэнд цагаа унах өвчнөөс сэргийлэхэд тусална.

Улбар шар өнгийн хүнсний бүтээгдэхүүн

Лууван, хулуу, амтат төмс, манго зэрэг нь нүдний ерөнхий эрүүл мэндийг сайжруулахад тус болно. Эдгээр жимс хүнсний ногоонд, өндөгний шар, навчит ургамалтай адил лютеин агуулагддаг юм.

Бүйлс

Бүйлс нь нүдний эвэрлэг бүрхэвчид толбо үүсэлтийг удаашруулж, нүдэнд цагаа уналтаас хамгаалдаг витамин Е ээр баялаг юм. Иймд өдөрт шаардлагатай тунгийнхаа ядаж хагасыг авахын тулд атга бүйлс болон витамин E-ээр баялаг хүнс хэрэглээрэй.