Нүхэн болон гүүрэн гарцын байршлыг тодорхойлж, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг 12-р сарын таван хүртэл дахин зарлалаа. Учир нь 10-р сарын долооноос 11-р сарын таван хүртэл зохион байгуулсан уралдаанд долоон бүтээл ирсэн ч шаардлага хангаагүй байна.

Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь хүн, уран бүтээлч, мэргэжлийн сургуулийн оюутан залуус оролцох боломжтой юм. Зураг төсөл боловсруулахдаа гүүрийн загвар, хийцийг хүрээлэн буй орчин, ерөнхий төлөвлөгөө, хэрэгжихээр төлөвлөж буй төсөл хөтөлбөртэй уялдуулан стандартад нийцсэн, шинэлэг шийдлээр төлөвлөсөн байх шаардлагатай.

Нийт шагналын сан 20 сая төгрөг ба шилдэг санаа 10 сая, хоёрдугаар байр таван сая, гуравдугаар байр таван сая төгрөгийн шагналын сантай юм. 

Уралдаанд оролцогч хэдэн ч бүтээл ирүүлэх боломжтой бөгөөд бүтээл тус бүрд өөрийн нэр, холбоо барих утас, хаягийг тодорхой мэдээлэх шаардлагатай байна. Улаанбаатарын хэмжээнд зам дагуу гурван нүхэн гарц байгаа юм.