Хэнтий аймгийн 42-р тойрогт явагдах нөхөн сонгууль, аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулахад шаардагдах төсвийг баталлаа.

Тодруулбал, сонгууль зохион байгуулахад шаардагдах 390.6 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

Үүний 228.1 сая төгрөгийг 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд, 162.5 сая төгрөгийг Булган, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Орхон, Хэнтий, Завхан, Говь-Алтай аймгийн ИТХ-ын сонгуулиудад зарцуулахаар хуваарилжээ.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга 2017 оны зургадугаар сард “Н” гэх бүсгүйг гэрт нь хүчирхийлсэн хэрэгт холбогдож, энэ оны зургадугаар сарын 11-нд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн юм. Улмаар нөхөн сонгууль явагдах болж чуулганы хуралдаанаар нөхөн сонгуулийг 10 сарын долоонд товлосон юм.

Нөхөн сонгуульд оролцохоор бүртгэгдсэн намууд,

  1. МАХН

  2. ХҮН

  3. АН

  4. Дэлхийн Монголчууд нам

  5. Үнэн Ба Зөв нам

  6. МАН                                    

  7. Монголын Ногоон нам

  8. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам

  9. Монгол үндэсний ардчилсан нам

  10. Зон олны нам

  11. Монгол консерватив нам

  12. Ард түмнээ хайрлая нам

  13. Бүгд найрамдах нам