Хонг Конгийн 200 гаруй жагсагчид цагдаа нарыг нулимс асгаруулагч ашиглахыг эсэргүүцэж тайван жагслаа. Өнгөрсөн зургадугаар сард эхэлсэн Засгийн газрын жагсаалыг тараахын тулд цагдаа нар нийт 12 мянга гаруй сав нулимс асгаруулагч ашигласан байна. 

Жагсагчдын ихэнх нь нэг удаагийн маск зүүж шар бөмбөлөг барьсан ба хүүхдүүдээ дагуулсан байжээ. Мөн Нулимс асгаруулагчийг эсэргүүцэж байна, Цагдаа нарыг хал зэрэг уриа лоозон барьсан байсан юм. 

Жагсагчдын хэлснээр нулимс асгаруулагч орчин тойрон, хоол хүнс, ус болон хүүхдийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байгаа гэнэ. Нулимс асгаруулагчаас болж Стэнд ньюс сайтын сэтгүүлч арьсны өвчтэй болж хүүхдүүдэд харшлын шинж тэмдэг илэрчээ. 

Учир нь нулимс асгаруулагч хий диоксин гэх химийн бодис ялгаруулдаг ба энэ нь хүний өсөлт хөгжил, дархлалын системд нөлөөлдөг байна. Гэвч Хонг Конгийн албаныхан хортой хэмжээ бүхий диоксинийг агаараас илрүүлээгүй гэж мэдэгдсэн юм. 

Цагдаа нарын хэлснээр зайлшгүй шаардлагатай үед л нулимс асгаруулагч ашиглаж байгаа гэсэн ч жагсагчид үүнтэй санал нийлээгүй байна. 

Эх сурвалж: SCMP, Radio free asia