Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Эко-Алтан Заамар компаний уурхайд хоёрдугаар сарын 28-нд нуранги болсноос үүдэн дөрвөн хүн, хоёр техник дарагдсан юм. Тэгвэл өнөөдөр 12:55 цагт гурав дахь иргэний цогцсыг гаргалаа.

Аврагчид энэ сарын нэгэнд таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж нэг иргэний цогцсыг, гурванд дахин нэг иргэний цогцсыг гаргасан юм. Одоогоор үлдсэн нэг уурхайчныг хайх ажиллагаа үргэлжилж байна.

Ослын шалтгааныг нарийн тогтоогоогүй ч уурхайн усан санг буруу байршуулснаас болсон байх магадлалтай гэж холбогдох албаныхан мэдэгдсэн юм.

Нурангид дарагдсан уурхайчид 31-53 настай байсан ба 2-5 хүүхэдтэй хүүхэдтэй байжээ. Тиймээс хуулийн дагуу амь насаа алдсан уурхайчдын гэр бүлд тэжээгчээ алдсаны тэтгэмж олгох бөгөөд 193 сая 320 мянган төгрөгийн буцалтгүй тусламж олгохоор болсон байна.

ОБЕГ-ын мэдээлснээр уурхайн ханыг дагаж ус гоожиж байгаа бөгөөд дахин нуранги болох магадлал өндөр байгаа гэнэ.