Коронавирусээс сэргийлэхийн тулд нүүрсний экспортыг хоёрдугаар сарын 10-аас зогсоосон юм. Тэгвэл Улсын онцгой комиссын хуралдаанаар энэ сарын 15-аас нүүрс, газрын тосны экспортыг эхлүүлэхээр шийдвэрлэлээ.

Ашигт малтмалын экспортын тээврийг эхлэхтэй холбогдуулан жолооч нарыг ариутгал, хамгаалалтын хувцас, хэрэгслээр хангах юм. 

Мөн ачаа тээврийг аюулгүй, тасралтгүй тээвэрлэх бэлтгэлээ бүрэн хангахыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, ААН-ийн удирдлагуудад үүрэг болголоо.

Сонирхуулбал, зөвхөн Гашуунсухайт-Ганцмод боомтоор 2019 онд 34.8 сая тонн нүүрс экспортолж, 2.9 тэрбум долларыг улсын төсөвт төвлөрүүлжээ.