Нууц үгээ мартсанаас болж эсвэл хүүхдүүд оролдсоноос болж iPhone утас түгжигдэж, ашиглах боломжгүй болдог. Тэгвэл энэ үед утсаа Restore хийснээр хэвийн ашиглах боломжтой болно. 

Утсан дээрх мэдээлэл backup хийгдсэн эсэхийг шалга

Backup хийгээгүй үед таны утас түгжигдсэн бол энэ алхам дэндүү оройтсон. Тиймээс шууд Recovery Mode буюу Сэргээх горим руу шилжээрэй. 

Recovery Mode

  1. iPhone-оо компьютерт залгаад iTunes нээнэ.
  2. iPhone-оо Force restart хийж асаана.

iPhone 8 болон түүнээс шинэ загварууд: Дуу чангалах товчийг дарсны дараа дуу суллах товчийг дарна. Ингээд хажуугийн товчийг удаавтар дарна. Энэ үед дэлгэц асаж Recovery Mode гэсэн бичиг харагдана.

iPhone 7 бол: Хажуугийн товч болон дуу суллах товчийг зэрэг удаавтар дарахад дэлгэц асаж, Recovery Mode гэсэн бичиг гарч ирнэ.

Хуучин загварын iPhone бол: Дэлгэц дээр Recovery Mode гэсэн бичиг харагдах хүртэл Home товч болон дээд товчийг зэрэг дарна. Тэгээд Restore гэж сонгоно.

iPhone-оо Restore хийх

iTunes шууд таны iPhone-д restore хийх ба хэдэн минут зарцуулна. Хэрэв 15 минутаас илүү удвал дэлгэц унтарч, дахин асаах хэрэгтэй болно. Бүрэн restore хийж дуусах хүртэл утсаа компьютероос бүү салгаарай. Restore хийж дууссаны дараа шинээр тохируулах шаардлагатай. 

Хэрэв backup хийсэн бол Apple ID-гаа ашиглан бүх мэдээллээ сэргээж, хуулах боломжтой.

  1. Apps & Data дэлгэц харагдахад Restore from iCloud Backup гэж товшино.
  2. Apple ID-гаа ашиглан iCloud руугаа нэвтэрнэ.
  3. Хамгийн сүүлд шинэчлэгдсэн backup-аа сонгоно.
  4. Аппликэйшнээ сэргээхийн тулд Apple ID-гаараа дахин нэвтэрнэ.
  5. Restore хийж дуусахад хэр хугацаа үлдсэнийг харуулах ба хэр их дата байгаагаас энэ хугацаа шалтгаална.
  6. iPhone-ыхоо тохиргоог хийж дууссанаар дахин ашиглах боломжтой болно.

Түгжээтэй хэвээр байвал яах вэ?

Factory settings хийсний дараа ч утасны түгжээ тайлагдахгүй хэвээр байвал Apple компанид хандахаас өөр аргагүй гэсэн үг.