Бид тоймлоё, Та унш

2019.06.13 Пүрэв                                            26°C   2,652.43  Эрхтэн хурц болно

Чухлыг тоймлоё


Талбайн зогсоолыг тохижуулах зураг төсөл шалгарлаа

Чингисийн талбайн урд хэсгийн 2.5 га газрыг тохижуулах зураг төслийн уралдаанд 16 баг оролцсоноос Төвшингүүд Констракшн ХХК шалгарч, ₮20 саяар шагнууллаа.

Бараг л үлгэрийн орон

Шалгарсан зураг төсөлд зурагдсанаар газар дор 2 давхар зогсоолтой, хурын усыг дахин ашиглах усан оргилууртай байх гэнэ. Мөн 1.25 га-д ногоон байгууламж хийхээс гадна агаар орчны хуурайшилт, бохирдол, түгжрэл зэргийг шийдвэрлэсэн байна.

Гэхдээ хэзээ гэдэг нь тодорхойгүй шүү!

Бүтээн байгуулалтын ажил хэзээ эхэлж, дуусах нь одоогоор тодорхойгүй байна. Хотын дарга С.Амарсайхан 4/23-нд зогсоолын зөвшөөрлийг цуцлахдаа иргэдэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн болгоно гэснээс биш хугацаа заагаагүй юм. Хэрэв бүтээн байгуулалт зураг төсөл шигээ болж чадвал УБ-чууд удахгүй орчин үеийн шийдэл бүхий цэцэрлэгт хүрээлэнд амарч зугаалах нь ээ.


Асаргааны мөнгийг нэмнэ

ЗГ-аас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргааны тэтгэмжийг нэмэгдүүлэхээр боллоо. Учир нь асаргаанд байдаг хүүхэдтэй өрхийн 42% нь нэн ядуу, 44% нь ядуу амьдралтайгаас гадна эцэг, эхийн тал % нь ажил эрхэлдэггүй байна. Одоогийн олгож буй асаргааны тэтгэмж нь ₮70 мянга ба энэ нь эмчилгээ, эм тарианы зардалд нь ч хүрэлцдэггүй байна.


ДОХ-той хүний тоо 2-р нэмэгдлээ

ХДХВ/ДОХ-ын 2 шинэ тохиолдол 5-р сард илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 272 боллоо. Гэвч мэргэжилтнүүдийн хэлснээр ДОХ туссан 1 хүний ард 5-6 хавьтагч байдаг гэнэ. Сүүлийн жилүүдэд БЗХӨ-р өвчлөгсдийн тоо нэмэгдэж байгаа ба уг өвчлөл өмнөх оноос 7.6%-р нэмэгдсэн байна.


“Гэнэн Трамп”

Трамп Мексиктэй хийсэн дүрвэгчдийн талаарх нууц гэрээг сэтгүүлчдэд мэдээлэхээс татгалзсан ч гэрээний цаасаа сэвэх үед авсан зураг нууцыг нь задалжээ. Гэрээнд бичсэнээр Мексик 45 хоногийн дотор цагаачлалын хуулиа өөрчилж, Латин Америкийн орнуудтай хамтарч дүрвэгчидтэй тэмцэх гэнэ. Уг гэрээний дагуу Мексикийн ЗГ Гуатемалагийн хил дээр 6000 цэрэг гаргасан байна. Хэрэв ингээд ч дүрвэгчдийг зогсоож чадахгүй бол дүрвэгчид дамжин өнгөрдөг Бразил, Панам, Гуатемала зэрэг орнуудтай хамтран ажиллах юм.


Хонг Конгчууд ялтан шилжүүлэхийг эсэргүүцэж байна

Хүчин, хүн амины хэрэгтнийг Хятад, Макао, Тайвань руу шилжүүлэх хуулийн төслийг Хонг Конгийн иргэд эсэргүүцэн жагслаа. Энэ үеэр кафе, номын дэлгүүр, шүдний эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн ажилтнууд ажил хаясан байна. Ялтан шилжүүлэх хуулийн төсөл батлагдаагүй байгаа ба санал хураалт 6/20-нд явагдах юм.

Таны сонорт


Image result for Reindeer icon Цаатан фестиваль 7/6, 7-нд Хөвсгөлийн Далай тур жуулчны баазад болно.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал   


  

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр