Нийслэлийн онцгой комиссын хуралдаан болж дүүрэг хотын удирдлагууд санал дэвшүүлж хэлэлцлээ. 

Хотын ерөнхий менежер Т.Гантөмөрийн мэдээлснээр коронавирустэй холбоотой махны үнэ өсөж байгаа учир нөөцийн махыг худалдаанд гаргах чиглэл өглөө. Энэ жил махны үнийг тогтвортой байлгах иргэдийн махны хэрэгцээг хангахаар дараах дөрвөн чиглэлээр мах бэлтгэж байна.

  • Арилжааны банкны эх үүсвэрээр найман АНН,
  • Өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр дөрвөн АНН,
  • Хөдөө аж ахуйн биржээр гурван АНН,
  • Бодлогын гэрээгээр 38 АНН- үүд өнөөдрийн байдлаар 9696 тонн махыг бэлтгээд байна. 

Эдгээр АНН-үүд нийт махны 10 хувийг дотоодын зах зээлд нийлүүлэхээр бэлдсэн ба  хэрэв нөхцөл байдал хүндэрч экспортоор гаргахгүй гэвэл дотооддоо худалдаална.

Засгийн газраас энэ жил 20 мянган тонн мах бэлдэх үүрэг өгсөн бөгөөд одоогоор 16 мянган тонн махыг бэлдсэн байна. Энэ жил 281 дэлгүүрээр нөөцийн мах борлуулж НӨАТ өгөх юм.