Инчон хотод байрлах НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Зүүн, Зүүн Хойд Азийн салбар төвийн захирлаар элчин сайд Б.Ганболдыг томиллоо.

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засгийн комиссын үйл ажиллагаа нь бүс нутгийн эдийн засаг, нийгмийн тэгш хүртээмжтэй, тогтвортой хөгжилд хүрэх гишүүн орнуудын хамтын ажиллагааг дэмждэг байна.

Комиссын Зүүн, Зүүн Хойд Азийн салбар төв нь Монгол, Хятад, Орос, Япон, Хойд Солонгос, Солонгосын хамтын ажиллагааны хүрээнд үйл ажиллагаа явуулж, техникийн чанартай төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг юм.

Элчин сайд Б.Ганболд нь мэргэжлийн дипломатч юм байна. Тодруулбал,  

  • 1998-2000 онд ГХЯ-ны Мэдээлэл, мониторингийн газрын захирал,
  • 2001-2003 онд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга,
  • 2004-2008 онд Вьетнамд суугаа Элчин сайд,
  • 2008-2013 онд ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал,
  • 2013-2018 ондСолонгост суугаа Элчин сайд,
  • 2018 оны 10 сараас ГХЯ-нд Тогтвортой хөгжлийн асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байжээ.