Нүхэн болон гүүрэн гарцын байршлыг тодорхойлж, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг 11 сарын таван хүртэл зарлалаа. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь хүн, мэргэжлийн уран бүтээлч, мэргэжлийн сургуулийн оюутан залуус оролцох боломжтой байна. 

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг 11 сарын 6-10 хүртэлх хугацаанд www.uda.ub.gov.mn сайтад байршуулан иргэд олон нийтээс санал авах юм. Нийт шагналын сан 20 сая төгрөг ба шилдэг санаа  10 сая, хоёрдугаар байр таван сая, гуравдугаар байр таван сая төгрөгийн шагналын сантай байна. 

Уралдаанд оролцогч хэдэн ч бүтээл ирүүлэх боломжтой бөгөөд бүтээл тус бүрд өөрийн нэр, холбоо барих утас, хаягийг тодорхой мэдээлэх шаардлагатай юм. Улаанбаатарын хэмжээнд зам дагуу гурван нүхэн гарц байгаа юм.