Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Бөхийн өргөөний баруун талд байрлах Нүүдэлчин иж бүрдэл хоолны газарт НМХГ-аас хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус хоолны газар нь ашиглалтыг хориглосон нийтийн зориулалттай орон сууцны барилгад байрладаг, хоол үйлдвэрлэлийн технологийн урсгалыг буруу зохион байгуулсан байжээ. 

Мөн хүнсний зориулалтын агуулахгүй, хадгалалтын горим зөрчсөн, бохирын шугамын тос баригчийг тогтмол цэвэрлэдэггүй ачааллаас болж бохирын шугамд бөглөрөлт үүссэн байна. 

Үүнээс гадна орон сууцны орцонд бохирын үнэр тараасан, хуульд заасан стандарт, техникийн зохицуулалтад тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх журмыг зөрчжээ. 

Иймд Зөрчлийн хэрэг нээж, үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон ба шалгалтын ажил үргэлжилж байна.