Австралийн Валиант Ресурс компаний ерөнхий захирал Стевен Роукс, Скуэр Ресурс компаний захирал Стэйффан Эйвэр нар Эрдэнэс Монгол компанид зочилжээ.

Тэдэнтэй Эрдэнэс Монгол ХХК-ийн дэд захирал О.Одбаяр уулзаж Шивээ-oвоо ХК-ийн нүүрсний чийгийг бууруулах төслийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.   

Нүүрсний чийг бууруулах шинэ технологийг нэвтрүүлснээр Шивээ-oвоо компаний нүүрсний чанар сайжирч, дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэх гэнэ. Эхний ээлжид нүүрсний дээжийг илгээж технологийн саналыг боловсруулахаар  болжээ.

Валиант Ресурс компани нь Австралийн Куинсланд мужийн өмнөд хэсэгт үйл ажиллагаа явуулдаг Хаттон коксжих нүүрсний төслийг хөгжүүлэхээр байгуулагдсан компани юм. Харин Скуэр Ресурс нь уул уурхайн төсөл санхүүжүүлдэг байна.