Улсын онцгой комиссын хуралдаанаар нүүрсний экспортыг гуравдугаар сарын хоёрноос хойш үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцлээ. Ийнхүү нүүрс болон газрын тос тээвэрлэлтийг ирэх сарын хоёрноос сэргээхээр шийдвэрлэсэн байна.

Мөн нүүрсний экспорт үргэлжлэх хугацаанд ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, сэжигтэй тохиолдол гарсан үед тусгаарлах байрыг бэлдэхийг холбогдох албаныханд даалгажээ.

Сонирхуулбал, Гашуунсухайт-Ганцмод боомтоор өдөрт дунджаар 512 орчим автомашин нүүрс гаргадаг байна. Зөвхөн Гашуунсухайт-Ганцмод боомтоор 2019 онд 34.8 сая тн нүүрс экспортолж, 2.9 тэрбум долларыг улсын төсөвт төвлөрүүлжээ.