Энэ сарын долоонд төв, говь, зүүн аймгийн зарим газраар, найманд Хэнтийн уулархаг нутгаар, есөнд зүүн аймгийн зүүн, баруун аймгийн баруун хэсгээр, 10-нд баруун аймгийн зарим газар, төвийн аймгийн баруун хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. 

Салхи долоонд ихэнх нутгаар, найманд зүүн аймгаар, 9,10-нд Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна. 

Хугацааны эхээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан цочир хүйтэрнэ. 

Харин говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Ийнхүү есөнд баруун аймгаар, 10-нд ихэнх нутгаар дулаарна.