Олон улсын таэквондогийн дэлхийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээн Болгарь улсад үргэлжилж байна.

ДАШТ-д 96 орны тулаанчид хурд хүчээ сорьж байгаагаас тэмцээний тулааны төрлийн 73 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ, Монголын шигшээ баг, Төгс эр зориг клубийн тамирчин Ө.Гантөмөр түрүүлж, дэлхийн аварга боллоо.

Ийнхүү Ө.Гантөмөр манай улсаас таэквондогийн спортын тулааны төрлийн анхны дэлхийн аварга болж, тулааны урлагт бас нэгэн түүх бичигдэж байна. Тэрээр өнгөрсөн оны ДАШТ-д мөн тулааны төрөлд мөнгөн медаль хүртэж байжээ.

Тэмцээн өнөөдөр өндөрлөх бөгөөд бусад жингийн аваргуудаа тодруулах юм. Одоогоор манай улсын тамирчдаас ийнхүү нэг алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлээд байна.

Дашрамд дурдахад, өнгөрсөн оны олон улсын таеквондогийн өсвөрийн 13, мастерсын найм дахь удаагийн ДАШТ-ээс манай улсын тамирчид дөрвөн алт, дөрвөн мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ.