Монголын үндэсний бөхийн холбооноос Нохой жилийн сүүлчийн чансааг эрэмбэлэн гаргалаа. Уг чансаанд өнгөрсөн оны цагаан сараас эхлэн энэ оны нэгдүгээр сарын 13-нд болсон шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан хүртэлх нийт 13 барилдааны чансааг тооцон гаргажээ.

Уг чансааны жагсаалтыг улсын харцага О.Хангай тэргүүлж байгаа бол, түүний араас улсын харцага Б.Баярхүү, аварга Н.Батсуурь тэргүүтэй бөхчүүд бичигджээ. Монгол бөхийн холбооноос өнгөрсөн 12-р сард гаргасан бөхчүүдийн чансааг харцага Б.Баярхүү тэргүүлж байсан бол О.Хангай энэ жагсаалтын долоод бичигдэж байсан юм.

Гэвч О.Хангай өнгөрсөн 12 сард болсон Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан, нэгдүгээр сард болсон Шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаануудад дараалан түрүүлснээр ийнхүү чансааг тэргүүлж эхэллээ.

Сануулахад, тэрээр Солонгосын үндэсний Ширым бөхийн гадаад бөхчүүдийн барилдаанд түрүүлж дэлхийн аварга цол хүртсэн бол, үүнийхээ дараа Өвөрмонголд болсон Алтан бүсийн төлөөх барилдаан мөн түрүүлсэн амжилт үзүүлээд байгаа юм.

Ингээд нохой жилийг чансаагаараа тэргүүлэгч эхний 10 бөхийн жагсаалтыг хүргэе.

  1. О.Хангай- улсын харцага- 15015 оноо
  2. Б.Бат-Өлзий- улсын харцага- 14914 оноо
  3. Н.Батсуурь- улсын аварга- 13344 оноо
  4. П.Бүрэнтөгс- улсын арслан-12035 оноо
  5. Чимэдрэгзэн Санжаадамбау.ав 11025 оноо
  6. Д.Анар- улсын начин- 10585 оноо
  7. Э.Оюунболд- улсын арслан- 9737 оноо оноо
  8. Р.Пүрэвдагва- улсын арслан- 9404 оноо
  9. Ц.Содномдорж- улсын арслан- 9390 оноо
  10. Б.Амарзаяа- улсын начин- 8495  оноо