Эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нийт 3546 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 189 хүн амь насаа алдаж, 59 хүн гэмтэж бэртэн 18.4 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Харин үүнээс Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 890 хүний амь нас, ААН, байгууллага иргэдийн 34.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, үүнд 10.2 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Гэхдээ аюулт ослын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.7 хувь буурч, нас барсан хүний тоо дөрвөөр буурч, гэмтэж бэртсэн хүний тоо наймаар нэмэгджээ.

Аюулт осол үзэгдлийн дийлэнхийг галт түймэр тэр тусмаа обьектийн галт түймэр эзэлж байгаа бол галзуу өвчин, усны осол зэрэг аюулт үзэгдлүүд хамгийн их бүртгэгджээ. Тухайлбал, эхний 10 сард 3040 обьектийн гал түймэр гарч, галзуу өвчний тохиолдол 108, усны осол 91 бүртгэгджээ.

Дашрамд дурдахад, өнгөрсөн оны мөн үед 3758 аюулт осол гарч 193 хүн амиа алдаж, 69.7 тэрбумын хохирол учирч байжээ.

Оны эхний 10 сард тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоог өнгөрсөн онтой харьцуулвал: