ОБЕГ-ын тэргүүн дэд дарга Г.Ариунбуян Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дэд дарга Илариа Далиг хүлээн авч уулзлаа.

ОБЕГ нь Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран Монголын хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төслийн  хоёрдугаар  шатыг хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд эрэн хайх, аврах ажиллагааны сургалт, бэлтгэлийн байгууламж байгуулж, тоног төхөөрөмжөөр хангахаас гадна сургагч багш нарыг бэлтгэнэ. 

Төсөл хэрэгжилтийн явц, сургалтын байгууламжийн угсралтын үйл явцтай танилцахаар Швейцарын аврах ажиллагааны шинжээчдийн баг, Хятадын газар хөдлөлтийн эрэн хайх, аврах төвийн мэргэжилтнүүд ОБЕГ, үндэсний аврах бригадад ажиллаж байна.

Уг төслийн нэгдүгээр шатыг 2017 оны наймдугаар сараас эхлэн 1.6 жилийн хугацаатай хэрэгжүүлсэн юм.