Кореа Эйрийн үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг Инчеоны цагдаагийн газарт 14 цаг байцаалаа. Улмаар түүнийг дахин байцаалтад дуудах магадлалтай учир 10 хоногийн хугацаанд Солонгосоос гарахыг нь хориглосон байна. 

Д.Одбаяр байцаалтаа өгч дуусгаад 30 минутын дараа гарч ирэн машиндаа суусан ба хэвлэлийнхнээс аль болох зайлсхийж байжээ. Тэрээр энэ сарын нэгэнд Улаанбаатараас Инчеоны чиглэлд Кореан эйр компаний онгоцоор зорчиж явахдаа үйлчлэгч эмэгтэйн өгзгөнд хүрсэн байна. 

Мөн түүнтэй хамт явсан иргэн А нь өөр үйлчлэгчийн мөрөөр тэвэрсэн ба эмэгтэйчүүд цагдаад гомдол гаргасан юм. Цагдаа нар тэднийг онгоцноос буухад нь саатуулсан хэдий ч димпоматын халдашгүй эрхийн дагуу сулласан байна. 

Д.Одбаяр суллагдсан даруйдаа Индонезийн Бали аралд болсон Азийн үндсэн хуулийн цэцийн холбооны хуралд оролцохоор явсан бол А нь Сингапур руу нисжээ. Гэвч Д.Одбаяр нь Солонгост ажлаар ирээгүй учир димпоматын эрх эдлэхгүй байсан юм. 

Иймд түүнийг өчигдөр Инчеоны нисэх буудлаас баривчилсан ба цагдаа нар Кореа Эйрийн хоёр үйлчлэгч болон нэг ажилтнаас мэдүүлэг авчээ. 

 Эх сурвалж: Altantak, Koreatimes