Хятадын Бээжин хотноо энэ сарын еснөөс 12-нд "JIUDUAN WORLD CUP – 2018” ой тогтоолын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна.

Уг тэмцээний шагналын сан 200 сая төгрөг бөгөөд Монгол, Хятад Герман зэрэг орнуудын шилдэг 200 тамирчин хоёр өдрийн турш стандарт бус зургаан төрлөөр өрсөлдөж аваргуудаа тодруулах юм.

Энэ удаагийн тэмцээнд манай улсаас шилдэг 10 тамирчин өнөөдөр Хятадыг зорино. Манай улсын ой тогтоолтын тамирчдын амжилтын буухиа үргэлжилсээр байгаа бөгөөд өнгөрсөн зургадугаар сард ой тогтоолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга, ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Гиннессийн номд албан ёсоор бүртгэгдсэн юм.

Тус хоёр тамирчин Хятадын Шенжень хотод болсон 100 мянган долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд амжилттай оролцон дэлхийн рекордыг шинэчилж, Гиннесийн номонд бичигдэхээр болсон юм.

Энэ удаагийн ой тогтоолтын тэмцээнийг зорих багийн бүрэлдэхүүн,

Ерөнхий дасгалжуулагч:  Олон улсын их мастер , Ази тивийн аварга Ө.Сэнгэсамдан

  1. Олон улсын их мастер Н.Мөнхшүр /Дэлхийн аварга, Гиннесийн рекорд эзэмшигч /
  2. Олон улсын их мастер  Н.Энхшүр / Дэлхийн аварга, Гиннесийн рекорд эзэмшигч /
  3. Олон улсын их мастер Э.Лхагвадулам / Өсвөрийн дэлхийн аварга /
  4. Их мастер Б.Шижир-Эрдэнэ / Оюуны олимпийн алтан медальт /
  5. Их мастер М.Уянга / Өсвөрийн дэлхийн дэд аварга /
  6. Б.Лхагвадорж / Олон улсын тэмцээний мөнгөн медальт /
  7. Г.Солонго
  8. А.Уянга
  9. Б.Болоржин
  10. 10.Б.Хулан