Өнөөдөр Сэлэнгэ,Төв аймгийн нутгийн хойд хэсгээр, маргааш төвийн аймгийн нутгийн зүүн хэсэг, зүүн аймгийн нутгийн зарим газраар цасан шуурга шуурна.

Түүнчлэн 7, 8-нд төв болон говийн аймгийн нутгийн зүүн хэсэг, зүүн аймгийн нутгийн зарим газраар, 9-нд зүүн аймгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Иймд иргэд, малчид шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарахыг санууллаа.

Мөн хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин, зам даваа хязгаарлагддаг тул жолооч нар цасан шуургатайд замд гарахгүй байх, хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн байдал шатахуун дулаан хувцас зэрэг нөөцтэй явахыг ОБЕГ-аас анхаарууллаа.

Улсын хэмжээнд эхний есөн сарын байдлаар 3186 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 170 хүн амь насаа алдаж, 51 хүн гэмтэж бэртэн, 1417.3 мянган толгой мал хорогдож, 17.4 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна.