Улаанбаатарт өнөөдөр багавтар үүлтэй, цас орохгүй 12-14 градус хүйтэн байна.

Энэ сарын есөнд говийн нутгийн өмнөд хэсгээр, 10-нд баруун аймгийн нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун аймгийн нутгийн зүүн хэсэг, төвийн аймгийн нутгийн зарим газраар, 12-нд говийн аймгийн нутгийн зүүн хэсэг, зүүн аймгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с байх төлөвтэй байна.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон, Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус хүйтэн байх гэнэ.

Харин говийн бүсийн өмнөд хэсэг, цас багатай энгэр, ээвэр газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.