Арваннэгдүгээр сарын гурванд баруун болон төвийн аймгийн хойд хэсгээр, дөрвөнд төв болон зүүн аймгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, гурванд баруун болон төвийн аймгийн зарим газраар, дөрвөнд төв болон зүүн аймгийн нутгаар түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байх гэнэ. 

Мөн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаарна. 

Харин говийн бүс нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Ингээд 3-4-нд төв болон зүүн аймгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.