ЦУОШГ-аас мэдээлснээр ойрын хоногуудад бүх нутгаар хур тунадас орохгүй байна. Харин салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 23, 24-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна. 

Мөн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан байх гэнэ.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.