Токио-2020 зуны олимп, паралимпийн наадамд оролцох манай улсын баг тамирчдын спортын болон ёслолын хувцасны уралдаанд шалгарсан Мишээл-Амазонка ХХК-д үйлдвэрлэх эрхийг өгч гэрээ байгууллаа. 

Тамирчдын хувцасны зардалд 394.3 сая төгрөг шаардлагатай бөгөөд Токио олимп сангаас санхүүжилтийг шийдвэрлэх юм. Харин тамирчдын өдөр тутам бэлтгэл сургуулилтад Японы Мизүно брендийн хувцсыг өмсгөхөөр өнгөрсөн онд шийдвэрлэн байна. 

Олимпын хувцсыг урлах байгууллагыг сонгох шалгаруулалтыг зургадугаар зарласан бөгөөд өв уламжлал, соёл, хөгжил дэвшлийг илэрхийлсэн бренд өнгө төрхийг шингээсэн байна гэжээ. Улмаар нийт 10 загвар зохион бүтээгч загвараа ирүүлсэнээс Мишээл-Амазонка шалгарсан байна. 

Мишээл-Амазонка нь 2013 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа ба уламжлалт хэв маягийг агуулсан европ загварын хувцасыг зохион бүтээж үйлдвэрлэдэг юм. Голчлон эмэгтэйчүүдэд зориулсан гоёлын даашинз, ёслолын хувцас, хуримын даашинз, чөлөөт хувцсыг захиалгаар урладаг байна.