Монголын эмэгтэйчүүдийн холбооны санаачилсан Илүү сайхан ирээдүйн төлөө олон улсын эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт эхэллээ. Уулзалтад гадаад, дотоодын 1000 гаруй зочин, төлөөлөгч оролцож байгаа ба гурван өдөр үргэлжлэх юм.

Уулзалтаар охид, эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийлэл, шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо, эмэгтэйчүүдийн эдийн засгийн хараат бус байдал сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ. 

Нээлтийн үеэр ерөнхий сайд У.Хүрэлсүх хүчирхийллээс ангид байх, эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн тэгш байдлыг хангах нь хөгжлийн гол шалгуур болж байгааг онцолж, Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллана гэлээ.

Өнгөрсөн онд 1466 бэлгийн хүчирхийлэл шалгагдсан ба хохирогчдын 80 орчим хувь нь 10-29 насны охид, эмэгтэйчүүд байгаа юм. Үүний 46.8 хувь нь 0-17 насны охид буюу ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид байна.