Тал нутгийн Монгол олон улсын марафон гүйлтийн 23 дахь удаагийн тэмцээн энэ сарын найманд Хүй долоон худагт болно. 

Тэмцээн өсвөр үе, насанд хүрэгчид, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэсэн дөрвөн үндсэн ангиллаар зохиогдох ба гурав км, тав км, 10 км, 21 км-т гүйх юм. Зай тус бүрт эхний гурван байранд орсон тамирчдыг медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана. 

Харин хамгийн холын зай болох 23 км-т түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй тамирчдыг хурдан удмын даагаар шагнах гэнэ. Энэ жилийн тэмцээнд зургаан улсын гурван мянга гаруй тамирчид, гүйлт сонирхогчид оролцох юм.

Мөн Тал нутгийн Монгол олон улсын марафон гүйлтийн тэмцээний үеэр соёл, урлаг, нийтийн үйлчилгээ, мэдээлэл сурталчилгааны олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Энэхүү марафон нь анх 1996 онд зохиогдож байсан ба Японы иргэн Фүживара болон Кон Аяа нар манай улсад ирэх үеэрээ санаачилсан байна.