НҮБ-ын Олон улсын шүүгч Кристоф Флугге ажлаа өглөө. Учир нь түүнийг Америкийн талаас сүрдүүлсэн гэнэ.

Флугге нь 2008 оноос хойш Олон улсын шүүхд ажиллаж байгаа ба сүүлд тэрээр Америкийн армийн цэрэг, тангуулчид Афганистан дахь 88 хоригдлыг тамлаж байсан талаарх хэрэг дээр ажиллаж байжээ.

Тэрээр энэ тухай Германий Зейт сонинд ярихдаа, “Шүүгчид Америкийн дотоод асуудалд оролцох, Америк хүнийг шалгах юм бол Засгийн газар нь тухайн шүүгчдийг Америкт нэвтрэх боломжгүй болгоно. Америк ийнхүү олон улсын шүүгчдийг сүрдүүлж байгаа нь улс төрийн уур амьсгалыг өөрчилж байна” гэжээ.

Америкийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон өнгөрсөн есдүгээр сард шүүгчдийн мөрдлөгийг баримтгүй, уучлашгүй явдал хэмээгээд хууль бус шүүхээс иргэд болон холбоотнуудаа хамгаална гэдгээ мэдэгдсэн юм. Улмаар шүүгчдийг баривчлах хүсэлт гаргах, Америкт нэвтрэхийг нь хориглох, өөрийн улсын шүүхэд дуудах зэрэг арга хэмжээ авна гэсэн байна.

Энэ нь Америк Олон улсын шүүхийг үл тоож буй анхны тохиолдол биш юм. Анх ерөнхийлөгч асан Билл Клинтон 2000 онд Олон улсын шүүхийн Ромын гэрээнд гарын үсэг зурсан үүнийг Конгресс батлаагүй байна. Улмаар дараагийн ерөнхийлөгч Жорж Буш 2002 онд уг гэрээнээс гаржээ. Мөн энэ онд Конгресс Америк цэргүүдийг хамгаалах тогтоолыг батласан ба үүнд олон улсын шүүхийн мөрдлөгийг эсэргүүцэх, саатуулагдсан цэргүүдийг хүчээр суллах зэрэг заалт багтсан байна.

Америкаас гадна Орос улс 2016 онд Кримыг дахин нэгтгэх асуудлыг эсэргүүцсэнээс болж Ромын гэрээнээс гарсан бөгөөд Хятад, Энэтхэг, Саудын Араб, Турк зэрэг орнууд уг гэрээнд нэгдээгүй байна.

Эх сурвалж: RT, Mintpressnews