Иргэдийн хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх үндэсний болон орон нутгийн төсөл хөтөлбөрүүд тус аймагт хэрэгжиж байна.

Тухайлбал, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөр, Хөгжлийн ирээдүй-Оюунлаг залуучууд зэрэг өрх толгойлсон эмэгтэй, зорилтот бүлэгт чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа юм.

Мөн тус аймаг ажил хайж буй иргэдийн мэдээллийн санг бүрдүүлж сар бүр шинэчилж байгаа ба үүний дүнд 2018 онд 1400 гаруй иргэн ажилтай болсон байна.

Ийнхүү иргэдийн ажил эрхлэлт нэмэгдсэнээр Өмнөговь аймгийн ажилгүйдлийн түвшин зургаан хувиар буурч 6,8 хувь болжээ.

Дашрамд дурдахад, Өмнөговь аймгийн тэргүүлэгч салбар нь уул уурхай бөгөөд өнөөгийн байдлаар 80 гаруй орд, 200 гаруй илрэл тогтоогджээ. Мөн 59,6 мянган хүн амтай Монголын хамгийн том газар нутагтай аймаг юм.