БСШУСЯ-ны захиалгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 106, 107-р сургууль, 269, 103-р цэцэрлэгийг улсын комисс хүлээн авлаа.

Ингэснээр сургууль, цэцэрлэгийн хүртээмж нэмэгдэж, гурван ээлжээр хичээллэх явдал зогсох юм. Тухайлбал, 106-р сургуулийн одоогийн байранд 1600 гаруй хүүхэд суралцдаг ба 200 гаруй нь гуравдугаар ээлжээр хичээллэж байжээ. 

Мөн ЧД-ийн 17, 18-р хорооны хүүхдийг хамран сургадаг 103-р цэцэрлэг нь 437 хүүхэдтэй ба 200 хүүхдийн ортой шинэ өргөтгөл ашиглалтад орсноор хамран сургалт 100 хувьд хүрэх гэнэ. 

Энэ жил улсын хэмжээнд 46 сургуулиас 34 нь ашиглалтад орж, хичээл сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Он дуусахаас өмнө 12 сургууль нэмж ашиглалтад орох ба энэ онд Улаанбаатарт 20 сургууль ашиглалтад орсноор сургуулийн хүчин чадал нийслэлийн хэмжээнд 10 мянган хүүхдээр нэмэгджээ.