Оны эхний 11 сарын байдлаар ипотекийн найман хувийн зээлд 340.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4905 зээлдэгчдэд олгосон байна. Үүний 155.2 тэрбум төгрөгийг Монголбанкнаас, 89.9 тэрбум төгрөгийг Засгийн газраас, 5.2 тэрбум төгрөгийг банкууд өөрийн эх үүсвэрээс олгожээ. 

Цаашид он дуустал сар бүр тогтмол 76 тэрбум төгрөгийн санхүүжилтийг орон сууцны зээлд зориулан олгох юм. 

Одоогоор ашиглалтад орсон нийт 5800 орчим айлын орон сууц бэлэн байгаа ч зах зээл дэх орон сууцны зээлийн хүү ипотекийн зээлээс 2-3 дахин өндөр байна. Өнгөрсөн онд Монголбанк, Засгийн газрын санхүүжилтээр 4676 иргэн ипотекийн зээлд хамрагдаж, 309.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ.