Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр наймдугаар сарын байдлаар 366 хүн зам тээврийн ослоор амь насаа алдсаны 284 осол нь орон нутгийн замд гарчээ. Эдгээр иргэдийн 45 нь бага насны хүүхэд байгаа юм. 

Орон нутгийн замд гарсан ослын дийлэнх нь хурд хэтрүүлснээс үүдэлтэй байгаа бол Улаанбаатарт гарсан ослууд согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотой байна. 

Хэдийгээр Яараад яахав дээ аяныг эхлүүлж орон нутгийн замд Хурдаа хас, Хурд-Үхэл, Таны амьдрал таны гарт зэрэг самбарыг байрлуулсан байгаа ч хурд хэтрүүлэх зөрчил буурахгүй байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдсэн юм.

Иймд хурд хэтрүүлэлгүй хөдөлгөөнд оролцож, согтууруулахгүй ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодохгүй байж, хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэхийг онцгойлон анхааруулж байна. Учир нь зам тээврийн ослын 70-80 хувь нь хурд хэтрүүлсэн, 97 хувь нь хүүхдийг буруу тээвэрлэсэн, 78 хувь нь гэрлээ шилжүүлээгүйтэй холбоотой байгаа юм. 

Манай улсад жилд 500 гаруй хүн зам тээврийн ослоор нас бардаг ба өдөрт дунджаар 15-16 иргэн гэмтэж, 1-2 иргэн амь насаараа хохирдог байна.