Он гарсаар улсын хэмжээнд боомын хүний өвчлөлийн сэжигтэй долоон тохиолдол бүртгэгдэж, нэг тохиолдол нь шинжилгээгээр батлагдаж, эмчлүүлсэн байна. 

Боом өвчний үүсгэгчээр бохирдсон хөрс, ус, тэжээлээр халдвар тархаж, мал, амьтанд өвчилдөг. Тэдгээрийн шүүрэл, ялгадас, цус, үхсэн амьтны сэг, зэм булшилсан газрын хөрсөнд боомын үүсгэгч удаан амьдарч, хүнд дамжин халдварладаг байна. 

Манай улс 1964 оноос тус өвчнийг албан ёсоор бүртгэсэн ба өнгөрсөн онд нийт 325 хүн боом өвчнөөр өвчилж, 20 хүн нас баржээ. Судалгаагаар 19 аймгийн 159 сум, нийслэлийн хоёр дүүрэг боом өвчний байгалийн голомттой байгааг тогтоосон юм.

                                                                                                                                                                                               Зураг: ЭМЯ

Манай улсад малын түүхий эд боловсруулах, ноос ноолуур, арьс ширтэй харьцах, мал нядлах үед малчид халдвар авах өндөр эрсдэлтэй байна. Иймд,  

  • Голомтот нутгийн хүн ам, мал сүргийг жил бүр боомын эсрэг дархлаажуулалтад хамруулах;
  • Малын гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг сайтар боловсруулж хэрэглэх;
  • Мал сүргийн дотор боом өвчний сэжиг илэрвэл сүргээс нь яаралтай тусгаарлаж мал эмнэлгийн байгууллагад хандах;
  • Үхсэн, өвчилсөн мал амьтантай харьцах, газар шорооны ажил хийхдээ хамгаалах хувцас өмсөж занших, арьсаа шалбалах, гэмтэхээс болгоомжлох;
  • Шалтгаангүй үхсэн малын мах, арьс, ширийг ашиглахгүй, ил задгай хаяхгүй байх;
  • Мэргэжлийн байгууллагад хандаж мал үхсэн шалтгааныг тогтоолгохыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс зөвлөж байна.