Улсын хэмжээнд эхний 10 сард нийт 65.3 мянган хүүхэд төрсөн бөгөөд өмнөх оны мөн үеэс 1.2 хувиар нэмэгдсэн байна. Харин өнгөрсөн 10-р сард 6729 хүүхэд төрсөн ба 176 нь ихэр байжээ.

ҮСХ-ны мэдээллээс харахад амаржсан эхчүүдийн 4.0 хувь нь 20 хүртэлх насны, 92.1 хувь нь 20-39 насны, 3.9 хувь нь 40-өөс дээш насныхан байна.

Нялхсын эндэгдэл 10-р сард 84, улсын хэмжээнд эхний 10 сард 855 болж өмнөх оны мөн үеэс 1.3 хувиар буурчээ. Мөн тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1031 болж, өмнөх оны мөн үеэс 58 хувиар буурсан байна. 

Өнөөдрийн байдлаар манай улсын нийт хүн ам 3.291.468 байгаа ба өнгөрсөн онд 0-19 насны хүүхдийн 628.917 нь эрэгтэй, 601.537 нь эмэгтэй байгаа юм.