Энэ сарын 12-нд төвийн аймгийн хойд хэсгээр, 13-нд төвийн аймгийн зүүн хэсэг, зүүн аймгийн ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно гэж ЦУОШГ-аас мэдээллээ. Салхи 12-нд ихэнх нутгаар, 13-нд говь талын нутгаар секундэд 15-17 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Харин 13-наас нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарах гэнэ.

Мөн Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

Түүнчлэн Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байх юм.

Улаанбаатарт өнөөдөр багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 градус, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-11 градус хүйтэн байна.