Энэ сарын 21-нд зүүн аймгийн зүүн, 22-нд баруун аймгийн баруун хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгийн зарим газраар бороо, 24-нд баруун болон төвийн аймгийн ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи 21-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, 22-нд Алтайн салбар уулсаар, 23, 24-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсэж шороон болон цасан шуурга шуурна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Харин Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 16-21 градус дулаан байна.

Мөн Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.