Энэ сарын 12-нд баруун аймгийн баруун хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгийн зарим газар, говийн аймгийн баруун хэсгээр, 14-нд говь болон зүүн аймгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

Салхи 14-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 26-31 градус дулаан байх гэнэ.

Харин Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.