ЦУОШГ-ын мэдээлснээр есөнд төвийн аймгийн хойд болон зүүн аймгийн зарим, 10, 11-нд төвийн болон  зүүн аймгийн зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар цас орно. 

Салхи есөнд төв болон зүүн аймгаар, 10-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурах төлөвтэй байна. 

Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус байх гэнэ. 

Харин говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө  2-7 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. Ийнхүү 9-11-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.