Тавдугаар сарын хоёронд баруун болон төвийн аймгийн зарим газраар, гурванд нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Салхи нэгэнд Алтайн салбар уулсаар, хоёронд баруун болон төвийн аймгийн хойд хэсгээр, гурванд зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж шороон шуурга шуурна.

Харин Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна.

Мөн говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 3-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.