Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 24 дэх удаагийн тэмцээн Токио хотод тав дахь өдрөө үргэлжилж байна. 

ДАШТ-д дэлхийн 151 улсын шилдэг 889 жүдоч хүч үзэж байгаагаас манай улсын 17 тамирчин зодоглож байгаа юм. Тэмцээний дөрөв дэх өдрийн байдлаар манай 12 жүдоч дэвжээд гарч нэг хүрэл медаль, нэг шагналт байрт шалгарсан амжилт үзүүлж, чансаагаараа 151 орноос 13-т жагсаж байна. 

Тэгвэл өнөөдөр эрэгтэй 90 кг-д Г.Алтанбагана, эмэгтэй 70 кг-д Ц.Энхчимэг нар зодоглоно. Г.Алтанбагана эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Италийн бөхтэй барилдах бол Ц.Энхчимэг эхний тойрогт Португалийн бөхтэй барилдах оноолт таарчээ. 

Жүдогийн ДАШТ-ийн барилдаанууд энэ сарын 31-нд дуусах бөгөөд тэмцээний сүүлийн хоёр өдөр эмэгтэйчүүдийн 78 кг-д О.Мөнхцэцэг, эрэгтэйчүүдийн -100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр, МУГТ Н.Түвшинбаяр гэсэн шилдгүүд барилдана.