Хятадын ухаалаг утас үйлдвэрлэгч Оппо компани дэлхийн анхны дэлгэцэн дотроо селфи камертай утсаа танилцууллаа. Энэ нь камерыг гадна талаас нь харах боломжгүй бөгөөд камертай хэсгийн мэдрэгч хэвийн ажилладаг байна.

Гэхдээ зөвхөн селфи зураг авах үед дэлгэцийн дээд хэсэгт бөөрөнхий анимейшн гарч ирэх гэнэ. 

https://twitter.com/oppo/status/1143808422439092224?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1143808422439092224&ref_url=https%3A%2F%2Fwww.cnn.com%2F2019%2F06%2F26%2Ftech%2Foppo-under-display-selfie-camera-smartphone%2Findex.html

Хятадын өөр нэг томоохон ухаалаг утас үйлдвэрлэгч Шиаоми компани мөн дэлгэцэн доторх камерын технологийг боловсруулж байгаа гэдгээ мэдэгдсэн юм. 

Гэхдээ Оппо компаний дэд ерөнхийлөгч Шэн Ирений хэлснээр дэлгэцэн доторх камераар авсан зураг жирийн камер шиг тод харагдахгүй байгаа ба үүнийг цаашид сайжруулах шаардлагатай гэнэ. 

Сүүлийн үеийн ухаалаг утаснууд Home товчлуурын оронд хурууны хээ танигчийг дэлгэцэн дотор суурилуулаад байгаа юм. 

Оппо компани утаснуудаа битүү шил болгохоор ажиллаж байгаа ба жижиг суурьтай камер, дэлгэцийн ардаас гарч ирдэг селфи камер зэргийг туршсан байна. 

Эх сурвалж: CNN, The verge