Хятадын алдарт жүжигчин Фан Бинбин өнгөрсөн долдугаар сард алга болсон гэж дэлхий даяар шуугиж байв. Гэтэл тэрээр татвараар зайлсхийсэн хэргээр 129 сая долларын торгууль хүлээсэн гэдгийг Хятадын Синхуа агентлаг мэдээллээ.

Тэрээр өнгөрсөн долдугаар сарын нэгнээс хойш анх удаа Вэйбо хуудсаараа дамжуулан татвараас зайлсхийсэн хэрэгтээ гэмшиж байгаа ба хуулийн дагуу хариуцлага хүлээж торгуулиа төлөхөд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.

Энэ нь татвараа нуух гэсэн Фан бинбины анхны оролдлого учир торгуулаа төлвөл эрүүгийн хариуцлага хүлээхгүй гэнэ.

Түүнийг орлогоо нуух зорилгоор харьяалагддаг студитэйгээ хуурамч гэрээ байгуулсан гэх хардлага байсан ч студийнх нь зүгээс үүнийг үгүйсгэсэн юм.

Икс хүмүүс, Төмөр хүн зэрэг Холливүдийн алдарт кинонд тоглосон Фан Бинбин нь өнгөрсөн жил Форбес сэтгүүлээс нэрлэсэн Хятадын хамгийн нөлөө бүхий алдартны жагсаалтыг 43 сая долларын орлогоор тэргүүлсэн байна.

Эх сурвалж: BBC, CNN