Цахилгаан болон урсдаг шат давамгайлсан өнөө үед архитекторууд өвөрмөц шатны загварт одоог хүртэл дурласан хэвээр. Архитектор, инженерүүдийн ур ухаанаар бүтсэн Орчин үеийн шатны загварууд дэлхийн олон орны жуулчдыг татах болжээ.

Дани улсын “Экспериментариум шинжлэх ухааны төв”-ийн зэс шат. Тус шат нь 100 м урт ба 10 тонн зэс орсон гэдэг.

Их Британийн “Виктория Гэйт” худалдааны төвийн царс модон шат.

Лондонгийн “Импорт” барилгын шатыг модны үйрмэг нааж хийсэн байна.

Тайландын Аютия хотын ЮНЕСКО-ийн соёлын өмчит газарт байрлах дарсны барны шат. Шатыг наамал банз, гангаар хийсэн байна.

Лондонгийн Савил Рав оффисын ган шат.

Сингапурт байрлах Apple-ийн дэлгүүрийн “минималист” шар.

Лондонгийн 1800-аад оны үеийн нэгэн байшингийн шат.

Лондонгийн бас нэгэн байшингийн шат бөгөөд “нартай шат” гэж нэрлэдэг байна.

Эх сурвалж: BBC