Бид тоймлоё, Та унш

2020.01.28 Мягмар                            -7°C 2,750.34 Бие эрхтний хүч сайжирна

Чухлыг тоймлоё 


Спортын түүхэнд хар өдөр тохиолоо 

NBA-ын домогт тамирчин Коби Брайант охин Жианнагийн хамт нисдэг тэрэгний ослоор амиа алдлаа. Түүний охин сагсан бөмбөгөөр хичээллэдэг байсан ба охиныхоо тэмцээн рүү явж байжээ. 

Кобигийн амжилтууд: 

Тэрээр 2016 онд зодог тайлах хүртлээ NBA-ын 5 удаагийн аварга, 11 удаагийн багийн шилдэг тоглогч, 2008 оны шилдэг тоглогч, бүх оддын тоглолтын 4 удаагийн шилдэг тоглогч зэрэг амжилт үзүүлжээ. Мөн олимпын 2 алтан медаль хүртсэн ба 2018 онд Оскар хүртсэн анхны NBA-н тамирчин болсон юм. 

Спортын гэр бүл 

Түүний аав Жое Брайант нь Филадельфия, Сан Диаго, Хьюстон зэрэг багт тоглож байсан ба карьерынхаа туршид 12584 оноо авчээ. Коби аавыгаа дагаж, 3 наснаасаа сагс сонирхож, 18 насандаа NBA-д орсон байна. Түүнийг багтаа хамгийн үнэнч сагсчин гэдэг ба Лос Анжелес Лэйкерс багт 20 жил тоглосон юм.


Коронавирусийн нууц үе  

Уг вирусийн шинж тэмдэг илрэхээс өмнө халдварладаг гэж Хятадын тал мэдэгдлээ. Өчигдрийн байдлаар 2744 хүн өвчилж, 80 гаруй хүн амиа алдаад байна. Иймд Япон, Австрали, Сингапур, Монгол, Америкийн ЗГ иргэдээ Уханиас авчрахаар ажиллаж байна.


“Зах” Төрийн ордон руу нүүв 

Саарал ордонд 140 гаруй үндэсний үйлдвэрлэгчийн үзэсгэлэн худалдаа боллоо. Уг нь коронавирустай холбоотойгоор ЗГ-аас нийтийн арга хэмжээ зохиохыг хориглосон ч уг шийдвэр Төрийн ордонд хэрэгжсэнгүй. Үзэсгэлэн худалдаа цаашид төрийн байгууллагаар үргэлжилнэ.


Гадаадад байгаа иргэдийн анхааралд!

Хилийн чанадад байгаа Монгол иргэдийг дипломат төлөөлөгчийн газарт бүртгүүлэх эсвэл https://citizen.gov.mn холбоосоор бүртгэлд хамрагдахыг ГХЯ-аас уриаллаа. Ингэснээр байгалийн гамшиг, халдварт өвчний үед яаралтай тусламж авах боломж бүрдэнэ. Монголын дипломат төлөөлөгчийн газруудын мэдээллийг www.consul.mn цахим хуудсаас аваарай.


Америкийн элчин сайдын яам руу халдлаа

Ирак дахь Америкийн элчин руу 3 пуужин харвалаа. Энэ үеэр 1 цэрэг хөнгөн гэмтсэн ба халдлагыг хэн үйлдсэн нь тодорхойгүй байна. Америкийн тал халдлага болохыг мэдэж байсан ч элчин руу чиглэнэ гэж тооцоогүй гэнэ. Учир нь энэ нь Иракийн хамгийн тайван бүс ба ОУ-ын элчингүүд байрладаг юм.

Таны сонорт


Image result for food product icon Хүнсний бүтээгдэхүүний Е тэмдэглэгээг хэрхэн зөв унших вэ?

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал  


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр