Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв ЧД-ийн долдугаар хороонд байгуулагдлаа. Тус дүүрэг нь 160 мянган хүн амтай, өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг олон ААН, иргэн байдаг учир үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих зайлшгүй шаардлагатай болжээ. Тус төвийг Одоогийн байдлаар Багахангай, Багануур дүүрэгт байгуулах ажлыг эхлүүлээд байна. 

Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн үйл ажиллагааг салбар яам, дүүрэг хариуцах бөгөөд бизнес эрхлэгчдийг өрхийн үйлдвэрлэлээс дунд, том ААН болтол нь дэмжих зорилготой байна. 

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр улсын хэмжээнд хөдөлмөрийн насны 2.1 сая хүн байгаагийн 1.2 сая нь ажиллах хүч юм. Гэвч ажилгүйдлийн түвшин 11.8 хувь байгаа ба 35.3 мянган хүн идэвхтэй ажил хайж байна.