Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор найман шалган нэвтрүүлэх товчоонд камерын хяналт автомат системийг нэвтрүүллээ. Ингэснээр нийслэл рүү орж гарч буй автомашины хөдөлгөөнийг бүрэн автомат системээр бүртгэж эхэлж байна. 

Энэхүү системийн тусламжтайгаар хүнээс хамааралгүйгээр бүртгэлжүүлж урсгалаа хянаснаар бүх талын эрсдэлээс урьдчилан сэргийлэх гэнэ.

Цагаан сарын баярын үеэр Улаанбаатараас 300 мянга гаруй тээврийн хэрэгслээр 1.2 сая хүн гарч, 50 мянган машинтай 200 мянга орчим хүн орж ирдэг байна.